 |
 | Гишүүдийн Булан |  |
 | Манай Дэмжигчид |  |
 | Бусад Сайтууд |  |
|
|
 |
Бүх төрлийн цагаачлалийн хуулийн анхан шатны үнэгүй зөвөлгөө. 25-н жилийн туршлагатай “AV” өргөмжлөлт цагаачлалийн хуулийн Фирмтэй танийг хамтран ажиллахыг урьж байна. |
|
|
 | Нийтлэлийн Төрлүүд |  |
 | Нийтлэлүүд |  |
 |
Монгол Африкийн Араас Орсон уу?
 Африк, Латин Америкийн орнууд байгалын баялаг ихтэй газар зүйн тогтолцоо сайтай, хүн ам олонтой гээ л эдийн засаг өсөх бүхий л гол нөхцөл боломжууд бүрдсэн улсууд мэт яригддаг. Өдгөөг хүртэл туйлын ядуу хэвээр байгаа энэ улс орнуудад шаардлагатай байсан өндөр хөгжилтэй орнуудын хөрөнгө оруулалт 1960-70 оноос хойш хангалттай хийгдэж байсан ч чухам яагаад манайхны хэлдэгээр "модоо барьсан гуйлгачин" мэт хэвээр байсаар байна вэ гэдэг асуудал цөөн боловч тодорхой бүлэг хүмүүсийн сонирхолыг татсаар ирсэн юм. Цөөн боловч бодит байдлыг мэдэх, нэр хүнд бүхий ажиглагчид эрдэмтэд баялаг ихтэй гурав дахь ертөнцийн орнуудад Америк болон барууны улсуудаас явуулж буй улс төр эдийн засгийн бодлогын үндсэн хэв шинжийг нарийвчлан судалж шинжиж шүүмжилсэн байдаг. Америк болон барууны орнуудын гадаад бодлого нь гуравдагч орнуудад хөрөнгө оруулалт нэрийн дор бизнес хийж буй өөрсдийн компани корпорацуудын эрх ашигийг бүрэн хамгаалахад чиглэгдсэн байдаг ба хөгжингүй орнуудын гадаад бодлогыг тухайн орнуудын хамгийн нөлөө бүхий бизнесийн төлөөллүүд, компани корпорацуудын бүлэглэлүүд тодорхойлж байдаг хэмээн шинжээчид үздэг аж....
Монголчууд Архичидаараа Төдийгүй Архиараа Нэрд Гарсан нь
 Монголчууд маань сүүлийн үед энд тэнд ихэд явж олон уралдаан тэмцээнд оролцож медаль авах болсон, энд нэг Монгол хүүхэн миссийн тэмцээнд түрүүллээ, тэнд нэг нь топ модель боллоо, өөр хаана ч гэнүү бас нэг Монгол яаж байгаад ч гэнэ үү том технологийн нээлт хийлээ, зэрэг хамгааллаа, том компанийг алмайрууллаа, европийг байлдан дагууллаа, америкийг ангайлгалаа, австралийг айлгалаа гээ л хөвөрч өгнө. Хэр ач холбогдолтой мэдээ юм бол, ямаршуухан тэмцээн наадам байдаг юм бол доо гэж бодоод л өнгөрдөг байлаа. Гэтэл саяхнаас Монголчуудын хийсэн архи шар айраг олон улсын наадамд түрүүллээ гэж сонсоод нэг их анхаарал тавьсангүй, нөгөө л олон ач холбогдол багатай үйл олон наадам уралдааны нэг биз дээ гэж бодож байв. Харин сүүлд нь энэ талаар интернетээр дамжин ирсэн Англи, Хятад хэл дээрхи хэд хэдэн мэдээнүүд болон гаргасан эх сурвалжуудыг нь харвал үнэхээр олон улсад зохих нэр хүнд бүхий ундаа, архины төрлийн чанар шалгаруулах хамгийн том наадмаас шагнал хүртсэн нь үнэн болж үнэлүүштэй санагдав.
Гадаадынхан Монголд ирээд гудамжинд байгаа согтуу хүмүүсийнх нь тоо төдийгүй ер нь нийтээрээ уух байдлыг нь хараад үнэн гайхширалд ордог гэдэг.
Тэгвэл ууж согтуурдаг нэг хэсэг нь байхад тэр ундааг нь харин хийж чаддаг, бүр маш сайн чанартай хийдэг нэг хэсэг нь байдаг гэдгийг манайхан өнгөрсөн 12 сард болсон The Largest Beverage Competition in the World хэмээх архи пиво ундааны чанар шалгаруулах олон улсын уралдаанаар харуулсан гэнэ харуулсан гэнэ.
Швейцарын Женев хотод болсон ундааны төрлийн чанарыг шалгаруулах дэлхийн хамгийн том “The Largest Beverage Competition in the World!” хэмээх уг тэмцээнд дэлхийн бараг бүхий л улс орнууд оролцсон байх бөгөөд, архи, шар айраг, вино, виски, жин, тэкүйла, цай, кофе, ундаа, шүүс гээд унданд хэрэглэж болох бүхий л зүйлсийг төрөл төрөлөөр нь ангилан дэлхийд тархасан нэр хүндээр нь бус харин амт чанараар нь уралдуулан шалгаруулсан аж.
Монгол улсаас мэдээж чаддагаараа Архи, Пиво хоёроор л лав оролцсон юм байна. Манайхан оролцох оролцохдоо тун сайн оролцож Алт Мөнгөн медалуудыг нь хүртсэн юм байна. Алт авсан гэхээр хамгийн сайн нь буюу нэг дүгээр байранд орлоо гэсэн үг биш юм байна л даа. Платинум буюу цагаан Алт хэмээх үнэт металийн шагналыг Алтнаас дээгүүр тавиж нэг дүгээр байранд оруулдаг журамтай аж.
За ингээд Архины төрөл дээр манайхны хийсэн Соёмбо (харамсалтай нь гадаад эх сурвалжид нь компани үйлдвэрийг нь дурдсангүй) хэмээх архи Алтан медаль хүртэн 2-р байр эзэлж нэг дүгээр байрыг Америкийн Ocean Organic Vodka авсан байна.
Шар айрагны төрлөөр мөн Америкийн: Son of a Peach Wheat Ale – USA гэсэн пиво 1-р байрыг эзэлж Платинум медалийг хүртсэн бол манай Фусион алт, Боргио мөнгө авш Солонгосын Панг Ной пиво хүрэл медаль авсан байна.
Өөр нэгэн баярлууштай мэдээ бол Монголын Соёмбо архины хаягийн чимэглэл, хайрцагных нь загвар нь "Савлалт" гэсэн төрөлд нь 1-р байр эзэлж платинум медалийг нь авсан байна. Platinum: Soyombo Vodka - Mongolia “High quality packaging with historic reverence.”
Монгол улс зах зээлд орж "ардчилсан" гэгдэх нийгэмд шилжсэнээс хойш дотоодын хэрэгцээгээ зохих хэмжээнд хангах чадвар бүхий үйлдвэрэлтэй байсанаа алдаж Монголын гэх үйлдвэрлэлийн бүтээгхдэхүүн дэлхийн байтугай орон нутгийн зах зээлд ч огт харагдахаа больсон. Монгол улсын ихэнх компанууд бизнесменүүд бүр Монгол улс тэр чигээрээ бүтээгдэхүүн бүтээх бус харин "барагдашгүй" газрын баялгаа ухах, цөөн хэдэн малын арьс ноос үсийг хил дамнуулан зарах, ан амьтан байгал орчноо цөлмөх, эд баялаг, залуу ажиллах хүчээ экспорт импортоор гаргах дамнуулан зарж үрэх маягаар эдийн засгаа барьж нийгмээ "хөгжүүлсээр" ирсэн.
Хэдийгээр Монголын нийгэмд гараад буй энэхүү завхарлын үейиг шинэ нийгэмд, ардчилалд шилжин орж буй завсрын үе гэж тайлбарлаж болох боловч энэ шилжилт завсрын үе нь манай орны хувьд хэт удаан явагдаж, завхрал болон хувираад байгаа юм. Ардчилалд ороод хориод жил болж буй гэх Монголчууд өнөөг болтол бараг л амтай болгон нь юу яриад байгаагаа сайн мэдэхгүй байж "ардчилал" хэмээн орилж тэр нь "моод" болсон төдийгүй "ардчилал" гэдэг үг зарим нэгэн улс төрчид болон зальтай ашиг хайгч хүмүүсийн албан тушаалд авиран гарах зэмсэг төдий болж ард түмэн нь хийхээсээ ярих нь хэдэн зуу дахин давж гарсан гуниг өнөөг болтол баттай оршсоор байна.
Чухам ийм л хоосон хуурмаг үгэнд итгэж солиорол мэт орчинтой болсон өнөөгийн нийгэмд хуурамч бус бодит сайн мэдээ сүүлийн үед цөөн ч болов (МСС компанийн босгосон орчин үейин технологотой цанын бааз бол болоод явчихна лээ) сонсогдох болсон нь юутай сайн. Уншигч авгай та намайг нийгмийг согтууруулагч Архийг магтан дууллаа хэмээн зэмлэж болох юм. Бичигч намайг тэгэж зэмлэх нэгэн таньд хэлэхэд: тиймээ таны зөв, архийг магтах нь буруу, идээний дээж энэ тэр гээд л бид чинь авч өгдөг. Харин би энэ өгүүлэлдээ юу хэлэх гээд байна вэ гэвэл, архийг өөрийг нь биш харин тэр сайн чанарын архи, пивийг үйлдвэрлэж чадсан тэр хүмүүс тэдний чадварыг л үнэлж байна гэдгийг хэлэх гэсэн юм. Тиймээ Соёмбо, Фусион, Боргиог би архи пиво гэсэн үүднээс нь бус харин "Made in Mongolia" дэлхийн зах зээл дээр өрсөлдөхүйц бүтээгдэхүүн, Монголын нийгэмд сүүлийн үед гарч буй бодит дэвшлүүдийн нэг хэлэх гэсэн юм. Хм, архи хийснээрээ дэвшээд байхдаа яах вэ дэ гэж хэлэх нэгэн байвал: адуучин адууныхаа хэрээр исгэрдэг юм. Энэ бол эхлэл, өнөөг болтол бид консервныхаа лаазыг ч олигтой хийж чадахгүй байгаа нь үнэн хэвээр. Гэхдээ өөдрөг сэтгэлтэй зарим нь удахгүй Монгол Ган, Монгол электроникс гээд хэрэглэгчидийн эрэлт бүхий бүтээгдэхүүн бий болно гэдэгт итгэж байна. Газар шороо, алт зэс, нүүрс баялаг маань “яндаж баршгүй” бишээ! Тиймээс бид үндсэн хөрөнгөө "яндаж баршгүй" байгалын баялгаасаа гаргаж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг системд шилжих нь амин чухал юм. Газар шороо алт, нүүрсээ ухаж эхэлсэн бид эргэлтийн хөрөнгөөрөө бүтээгдэхүүн бий болгож, зам барьж, цахилгаан үйлдвэрлэж бодит хөгжил цэцэглэл бий болно гэдэгт найдаж байна.
Уух дуртай нэг нь Соёмбо, Фусион, Боргиогоо ууж, эх орны үйлдвэрлэлээ дэмжиж байна хэмээн томордоггүй юмаа гэхэд өөрийн чинь эрүүл мэндэд арай хор багатай байж мэднэ. Яалтай ч нөгөө Орос, Солонгос, Хятад гашуун нясуун ундаануудаас чинь арай хор багатай илүү чанарлаг гээд батлаад байга бусуу.
Х. Хас
Зарим эх сурвалжаас:
http://www.2point6billion.com/news/2010/01/12/china-mongolia-brands-win-top-beverage-awards-3672.html
http://www.worldbeercompetition.com/home.htm
...
Ийм Нэгэн Хайр
П.Батзориг
Бороо хувингаар асгах мэт шаагин орсоор л... Машиний шил арчигч жагсаалийн цэрэг шиг ярс ярс хөдөлхөд борооны ус ярагдан хажуу тийш урсана. Тулгаа хурдны замаас сая л салж баруун тийш эргэн нарийн гудамжаар өгсөөд нилээд явтал замын хажууд гэрлээ анивчуулан нэг машин зогсох нь харагдав. Хурдаа хасаад хажуугаар нь гархад машины нь дугуй хагарчихсан, дэргэд нь бороонд шалба норчихсон эмэгтэй зогсож буй нь нүдэнд нь туслаа. Тулгаа, энэ усан бороонд тусгүй л юм болж дээ хөөрхий тусалсан нь дээр байх гэж бодоод дохио өгөн замаас гарсанаа нөгөөх машины урдхан талд очиж зогсов.
Тулгаа машин уруу ойртсоноо Do u need help? гэж хашгирхад анивчиж буй гэрэлд сайн харагдахгүй байсан эмэгтэй хэсэг дуугүй харж байснаа та Монгол хүн биш биз гэж асуухад Тулгаа нилээд гайхсанаа тийм гэхэд нөгөөх эмэгтэй өө ямар сайн юм бэ энэ хотод Mонгол хүн байдаг гэж бодооогүй шүү гэснээ дугуй хагарчихаад баларч байна, яаж сольдогыг нь мэддэггүй гэж хэлхэд эрүү ам нь чичэрч байгаа нь мэдэгдэв.
Тулгаа за за би солиод өгье гээд машинаа эргүүлж гэрлээ нөгөө машин дээр тусгав. Бүсгүйг миний машинд дулаахан сууж бай гэчихээд дугуйг нь сольж эхлэв. Бороо шаагин орсоор л... Тулгаа дугуйг нь сольж тавьчихаад машиндаа орж суув. Хувцас нь норж,үснээс нь ус дуслана.
Сая л хоёр биенээ тогтоож харцгаалаа. Тулгаа,дугуйгаа өөрөө сольж сурахгүй бол би дандаа ингэж дайралдаад байхгүй шүү гэхэд бүсгүй ойлголоо гээд инээснээ их даарч байна шүү! Энэ ойролцоо Старбакс кофены газар харагдсан хоёулаа халуун кофе уувал яасан юм бэ? гэхэд Тулгаад кофены аагтай үнэр сэн хийтэл үнэртэх шиг болход толгой дохилоо. Гадаа бороо орсоор л ...
Кофений газар хүн цөөтэй ,дулаахан агаад тохилог, хөгжим намуухан эгшиглэх ажээ. Тэд ширээнд өөдөөсөө харан тухлан сууцгаав. Намайг Болороо гэдэг би энэ Орландо хотод амьдардаг харин өөрөө хаана байдаг бэ? гэхэд Тулгаа Санфордод амьдардаг гэснээр тэд танилцав.Хөөрхөн нүдтэй юм байна гэж Тулгаа бүсгүйг ажиглаж суулаа.Болороо ч гэсэн Тулгааг нилээд ажиглан харах ажээ.
Тэд ажил төрөл,энээ тэрийг ярьсаар нилээд сууцгаав. Болороо би өглөө коллэжид сурдаг оройн цагаар дэлгүүрт ажилдаг юм манай ажил дээр очоорой гээд дэлгүүрээ зааж өгөв. Энэ явдалаас хойш нилээд хэд хоногийн дараа Тулгаа Болороогын ажил уруу явлаа. Заасан хаягаар нь очиход том үйлчилгээний төв дотор олон дэлгүүр байх бөгөөд арайхийж Болороогын дэлгүүрийг олов.
Болороо хувцас өлгөж байснаа Тулгааг харангуут хурдан алхалсаар ирсэнээ өөрийг чинь ирэхгүй юм байх гэж бодлоо шүү гээд инээмсэглэснээ хүлээж байгаарай миний цайны цаг ч болох гэж байна гээд эргэв. Тэд кофе ууцгаан элдэвийг хүүрнэн сууцгаав. Болороог гоё дэгжин, бас ч үгүй царайлаг бүсгүй болохыг Тулгаа ажаад авлаа. Болороогын яриа голдуу хөгжилтэй уйдахааргүй байсан тул цаг хугацаа өнгөрөхийг ч анзаарсангүй цайны цаг нь дороо л дуусчихлаа. Болороо, миний цайны цаг 7 гоос 7:30 хүртэл байдаг юм ирж байгаарай гээд нөгөөх гоё нүдээрээ инээвхийлчихээд цаашаа товор товор алхав. Тулгаа хэсэг явсанаа яагаад ч юм сэтгэл нь нэг л хоргодон, өөрийн эрхгүй эргэн хархад Болороо мөн эргэж харсан нь таарч санаа нь зовсон бололтой бушуухан цааш алхав.Үүнээс хойш Тулгаа өдөр бүр ажилаасаа ирэнгүүт усанд орж xувцасаа сольж аваад Болороогын дэлгүүрийн дэргэдэх номын дэлгүүрт ном, сэтгүүл үзэж сууудаг болсон бөгөөд Болороо цайны цагаараа инээмсэглэсээр орж ирнэ.
Тэр хоёр элдэв зүйл хаман ярьж, голдуу бие биеэндээ тохиолдсон хөгжилтэй зүйлүүдийг ярилцаж элгээ хөштөл хөхрөлдөн байхад Болороогын цайны цаг дороо л дуусчихна. Тулгаа ч номын санд хүлээгээд сууж байдаг, Болороо яарсаар гүйж орж ирдэг нь тэр хоёрын өдөр дутмын хийх ёстой ажил болсон байлаа.
Нэгэн амралтын өдөр тэр хоёр далайн эргээр зугаалав. Гутлаа үдээсээр нь холбож үүрчихээд далайн элсэн дээгүүр хөл нүцгэн баяр хөөртэйгээр алхалцгаав. Далайн ус ууртай гэгч түрхрэн цагаан хөөс цахруулан давалгаалж эрэг уруу тэмүүлсэнээ тэр дороо ааш нь дарагдаж элсэн дээгүүр жирэлзэн тэр хоёрын хөлд хүрээд буцна.
Энэ өдөр намуун, тэнгэрт бөртийх ч үүлгүй сайхан өдөр байлаа. Далайн мандал дээр яваа олон жижиг дарвуулт завинууд өнгө алаглан уран зураг шиг гоё харагдаж нүд баясгана.Зэрэгцээд алхаад л баймаар авч буцах цаг, нар гэж бас бий тул буцаж алхалцгаалаа.
Болороо ядарсан бололтой Тулгаагын мөрийг налан унтжээ. Тулгаа жолоогоо аль болох зөөлөн эргүүлж сэрээхгүйг хичээн хаазаа гишгэнэ.Болороогын байрны гадаа ирсэн боловч Тулгаа сэрээж төвдөлгүй хэсэг суув.
Хэсэг хугацааны дараа Болороо сэрсэнээ ингээд налаад унтаад л баймаар юм байна шүү дээ гээд инээмсэглэснээ гараа далалсаар шатаар өгслөө. Болороогын машин нь цав цагаан өнгөтэй, өөрөө голдуу цайвар өнгийн хувцас өмсдөг, учир Тулгаа би чамайг Цасан Охин гэж дуудаж байя гэхэд Болороо инээж надан таалагдаж байна, яагаад ийм нэр өгсөнийг асуухгүй ээ гэхдээ энэ нэр өөрт чинь таалагдаж байгаа бол надад таалагдлаа л гэсэн үг гээд нүдээ ирмэв. Үүнээс хойш Тулгаа Болороог Цасан Охин гэж дууддаг болов.
Удалгүй Тулгаа ажилаа дагаж Тампа хот уруу шилжлээ. Болороотой байнга уулзаж чадахаа болив. Нэг уулзахаараа хэн хэнтэйгээ уулзахыг их хүссэн нь харцнаасаа мэдэрцгээдэг байлаа. Уулзахаараа дэвэн дэлхийн юм хаман ярьж өөрсдийнхөө тухай асууж, ярьж чадалгүй өнгөрнө.
Гэхдээ л хоёр биенийхээ юу ч хамаагүй ярьж байгааг харж, сонсох нь тэр хоёрт жаргал байлаа. Өөдөөс нь ширтэж буй энэ хоёр дүрлэгэр нүд Тулгаагын зүрхэнд нэгэн зулыг аль хэдийн асаасан байлаа. Харин Болороогын дотоод ертөнцөд өөрийнхөө зулыг асааж чадсан эсэх ээ мэдэхгүй хий дэмий л шаналах ажээ. Хайр гэдэг энхрийхэн, ариухан, аугаа их ертөнц мөртлөө заримдаа үл ойлгогдох нууцлаг зүйлсээр элбэг байдаг нь түүний мөн чанар болов уу, яагаа ч үгүй байхад хамаагүй юм хэлээд хүн гомдоочих болов уу? гэж заримдаа бодно. Гэвч тэр нэгэн өдөр үнэхээр хар өдөр байлаа. Амралтын өдөр Тулгаа Болороогын ажилдаг хот уруу давхилаа. Бороо мөн орсоор л...
Машинаа зогсоолд тавьчихаад Болороогын дэлгүүр уруу алхаж явтал Болороо дэлгүүрээсээ гарч ирсэнээ цаахна зогсож буй өндөр залууруу гүйв. Тулгаа гайхан байрандаа зогсоод хартал Болороо гүйсээр нөгөө залууд тэврүүлсэнээ тэд цааш эргэн цахилгаан шатаар уруудав. Нөгөөх залуу Болороогын хүзүүн дээр гараа тавьж их л дотно яваа нь харагдав....
Хятад Казахстаныг Эзлэхэд Ердөө 40 Минут Хэрэгтэй Гэнэ
 Хуучин ЗХУ-ын таран бутарсан улсуудаас хамгийн хурдацтай өндөр хөгжиж яваа нь Казахстан. Гадаадын ажиглагчидын үзэж буйгаар Казахстаны хурдацтай хөгжлийн учир шалтгаан нь улс төрчидийнх нь зөв оновчтой удирдлага хөгжлийн гол түшиг болсон газрын тос, байгалын нөөцөө зөвөөр ашиглаж үр дүнтэй зарцуулж буйд оршдог аж. Мөн дотооддоо болон гадаад ихээхэн нэр хүндийг олоод буй Назарбаев хэмээх ерөнхийлөгчийг нь ч Казахстаныг улс шиг улс болгосон гол хүчин гэж үздэг аж.
Сонирхолтой нь 90 ээд оны ЗХУ-ын бутралаар ёстой аз гээч нь таарч цоо шинээр бий болсон Казахстан гээч энэ залуу улсад үндэсний аюулгүй байдлынхаа хувьд айх аюул тун их байдаг гэнэ. Чухам энэ л асуудлыг хөндөж сүүлийн үед орос хэл дээр гардаг хэвлэлүүдээр Хятадаас Казахстанд учруулж болзошгүй аюулын талаар нэлээдгүй бичсээр байна.
Хасагуудын эн тэргүүн гол болгоомжлоод байгаа асуудал нь юуны өмнө Хятадуудаас эдийн засгийн хамааралтай болчих вээ гэж буй боловч үүүний зэрэгцээ Хятадуудын зүгээс хэзээ нэгэн цагт цэргийн хүч ашигласан шууд түрэмгийлэл ч болно тэр цаг тийм ч их хол биш гэж үздэг хүмүүс ч бий аж.
Өнгөрсөн оны байдлаар Казахстан дахь газрын тосны олборлолтын 21% Хятадууд дангаараа гаргаж буй ба энэ нь Хасагуудын стратегийн партнер гэгддэг Оросын хөрөнгө оруулалтаас 2.5 дахин их байгаа аж. Хятадууд өөрийн хөрөнгө оруулалтандаа зохицуулан Казахстанаас зөөх газрын тосоо дамжуулах хооллойг босгосон төдийгүй Туркменистанаас зөөх байгалын хий дамжуулах хоолойгоо мөн Казахстаны нутагаар дамжуулан барьсан байна. ...
Оруулсан: suuri · 11/28/2009 ·
Цааш унших ·
97 Сэтгэгдэл ·
6815 Уншигдсан ·
Монголын Түүхийн Нэгэн Гашуун Хэсэгээс: Өлзийт Хун Гоо Бэйж
 Монголын Их Юань гүрний сүүлчийн их хаан Тогоон Төмөр Бээжингээс хөөгдөн гарсанаас хойш Монголын бага хаадын үе эхэлж цагаан хэрмээс хойшхи газарыг Ар Юань, Хойт Юань улс хэмээх болов. Энэхүү Ар Юань улс хэмээх болсон нь ихэд учиртай бөгөөд Монголын хаад ноёдууд Юань улсыг унагаан бий болсон Хятадын Минь улсыг хууль бус хэмээн хүлээн зөвшөөрөөгүй ба, Их Юань улсын нэгэн хэсэг гэж үзсээр байсан тиймээс цагаан хэрмээс хойшхи нутгаа Ар Юань хэмээгээд хэзээ нэгэн цагт Хятадыг эзлэн авч Их Юань улсаа сэргээн байгуулахыг хүсч байжээ.
Энэхүү дор бичигдэх өгүүллийг бага байхдаа ахмад хүмүүсийн амнаас зохиомол үлгэр домог мэтээр ойлгон сонсдог байсан л даа, гэтэл энэ явдал нь үнэн бодит болсон явдал бөгөөд Монголын түүх сударт бичигдэн үлдсэн байдаг аж.
Ар Юань улсын хаан (1392 - 1399) Элбэг Нигүүлсэгч хаан нь нэрэндээ огтхон ч зохицоогүй мунхаг ухаант, шунал тачаал хязгааргүй бас харгис догшин нэгэн байсан ба түүний чухам тийм л зан чанар үйл ажиллгаа нь өөрийг нь мөхөлд, эзэнт улсыг нь сүйрэлд авчирсан юм. ...
Оруулсан: suuri · 09/05/2009 ·
Цааш унших ·
17 Сэтгэгдэл ·
4803 Уншигдсан ·
|  |
|
 |
 | Washington DC, VA, MD.
Байшин зарах, худалдан авахад тусална. |
|
 | Та Зөв Хооллож Эрүүл Байхыг Хүсвэл?, Та богино хугацаанд турахыг хүсвэл..., Та үүгээрээ бизнэс хийхийг хүсвэл…, Ганаа |
|
 | Chicago, Wheeling
Англи хэл, TOEFL сургалт. Виз солиx, жолооны vнэмлэх авахад туслана. |
|
 | Хуульч Elizabeth Krukova 10-аас дээш жилийн туршлагатай. Цагаачлал (50 муж), гэр бүл, бизнэсийн хууль. Хуулийн өмнө таныг төлөөлнө! |
|
 | Чикаго орчмын шилдэг коллеж, бүх төрлийн сургалт, виз, I-20 авах, статус солиход тусална! |
|
 | Washington DC
I-20 олгоно, виз солино, TOEFL, тєлбєр хямдралтай! |
|
 | Англи Хэлний нэр хүндтэй Институт
Та бүхнийг урьж байна! 8381 Old Courthouse Road Suite 150
Vienna, Virginia 22182 |
|
 | Одоогийн төлбөрөөсөө 20 %-н хөнгөлөлттэйгээр манайд суралцаарай! Англи хэл, TOEFL бэлтгэл, мэргэжил дээшлүүлэх сургалтууд, I-20, виз, жолооны үнэмлэх авахад тусална. |
|
 | 2007 оны орлогын татвар бодох, Тах ID авч өгөх, татварын бусад асуудалд туслана. |
|
 | VA, MD, DC-д хувийн ба бизнес байр авах, зарахад тусална. |
|
 | Alexandria, VA. Гоо сайхны бүх үйлчилгээг мэргэжлийн түвшинд, хямд үнээр олгоно. |
|
|
|
|