HamagMongol.net - Америкийн Монголчууд Онлайн
Холбоо Барих Хайх
Өнөөдөр: 2010 оны 07 сарын 29 • 16:21
Нүүр ХуудасMэдээНийтлэлүүдЗар СамбарДууны БичлэгүүдЗургийн ЦомгуудXэлэлцүүлэг ФорумЧалчаа ЧатРеклам Тавиулах
Гишүүдийн Булан
Нэр:
Нууц үг:

Манай Дэмжигчид
Монголын Элчин
Хүнлэг Сэтгэл Блог
Оrloo.com
Tsahim.us
Zamdaan
Mongol Medee
Mongolia Web News
START.mn
Бусад Сайтууд
Olloo.mn
TV 25
Mongol News
Sonin.mn
Сумо Мэдээ
Сумо Видео
Даяар Монгол
Зураач Цолмон
Nomun Dalai
Амьдрах Хүслэн
Comments Include
Goal Training TOEFL Center
Одоогийн төлбөрөөсөө 20 %-н хөнгөлөлттэйгээр манайд суралцаарай! Англи хэл, TOEFL бэлтгэл, мэргэжил дээшлүүлэх сургалтууд, I-20, виз, жолооны үнэмлэх авахад тусална.
www.yourgoal.com
Утас: 773-808-4356, Chicago, Skokie, Hickory Hills
Америкт Бизнес Эрхлэгч Монголчуудын Чуулганы Тэмдэглэл
4 сарын 22-нд Чикаго хотноо Америкт бизнес эрхлэгч монголчуудын анхдугаар чуулган болж өнгөрлөө. Хамаг Монголын вебмастер М. Сувдмаа энэ чуулганы талаарх хувийн тэмдэглэлээ энд танилцуулж байна.

Юуны түрүүнд чуулганд маш олон хүмүүс Америкийн өнцөг булан бүрээс өөрсдийн зардлаар хүрэлцэн ирсэн нь надад өндөр сэтгэгдэл түрүүлсэн. Нийт 150 гаруй хүмүүс оролцсон, 1/3 хувь нь урдчилан бүртгүүлээгүй ирсэн ч уулзалтын зохион байгуулалт сайн болж, тараах материал, зууш хүртээмжтэй, техникийн ямар нэгэн саатал гараагүй. Solex Academy-ийн байранд тэндхийн монгол ажилчид Болор, Ундрам нарын туслалцаагаар, мөн гол зохион байгуулалтын ажлыг Аргамаг компаны Жагдагдорж, Амгаабатар нар нугалж энэ үйл ажиллагаа амжилттай боллоо. Олон дэмжигч, спонсоруудын ачаар уг уулзалтын зохион байгуулалт, санхүүгийн асуудал шийдэгдсэн бөгөөд тэдгээрийн талаарх мэдээлэл болон чуулгантай холбоотой бусад нарийн мэдээллийг эндээс үзнэ үү.

Миний хувьд Калифорниа, ДиСи-ээс ирсэн хүмүүсийг бодвол харьцангуй богино зай туулж, Иллинойс мужийн Champaign хотоос 3 цаг машинаар явж уулзалтанд очив. Урьд нь зөвхөн нэрийг нь сонсож, имэйл, утсаар харилцаж байсан олон хүмүүстэй нүүр тулан учирч мэнд усаа мэдэж, санал бодлоо солилцсон нь их сайхан хэрэг болов. Онлайн нэг нэгэнтэйгээ өрсөлдөж, зарим тохиолдолд хэрүүл маргаан хийж явдаг хүмүүс гар барилцахыг харах сонин байлаа. Америк дахь монголчуудад зориулан үйл ажилаагаа явуулдаг гол вебсайтуудын эрхлэгч нартай уулзлаа, үүнд Orloo.com-ийн Тайван, Ариунаа хоёр, Asuult.net-ийн Хундага, DayarMongol.com-ийн Номинчимэд, Zamdaan.com-ийн Цэрэндорж, Banjig.net-ийн Амгаа зэрэг зорилго нэгтэй нөхдүүдтэй уулзав. Америк дахь монголчуудаа мэдээллээр хангах гэж өөрийн цаг, хүчээ зориулан, үндсэн ажил төрлийнхөө хажуугаар зүтгэж буй энэ хүмүүсээр бахархах сэтгэл төрөв. Дашрамд дурдахад, MongolTown.com-ийн хүмүүс ирж чадаагүй ч, чуулганы үйл ажиллагааг дэмжиж спонсордсон юм.

Энэ зургыг Banjig.net-ээс авав. Чуулганы бусад зургуудыг эндээс үз.

Чуулганы гол зорилго нь бизнес эрхэлж буй хүмүүсийг цуглуулж, нэгтгэсэн холбоо байгуулах, бизнест хэрэгтэй зөвлөгөө, сургалт явуулах, бизнес болон байгууллагынхаа талаар бусаддаа танилцуулга хийх боломж олгох явдал байв. Бизнес танилцуулгын хувьд маш олон газрууд бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйл ажиллагаагаа танилцуулсан бөгөөд, үүнд дээр дурдсан Америкт дахь монгол вебсайтууд, Колорадо, Чикаго-ийн монголчуудын холбоод, Arbonne, Nu Skin гоо сайхны сүлжээнүүд, Аргамаг утасны карт, Solex Academy хэлний сургууль, Америк дахь монголчуудын хөл бөмбөгийн тэмцээн, монгол эм, эмнэлэг, American Taxi Co зэрэг байгууллагууд танилцуулга хийв.

Зөвлөгөө, сургалтын хувьд Колорадогийн монголчуудын холбооны Хулан америкт бизнес хэрхэн нээх, бизнесийн төрлүүд зэргийг тайлбарлан ярив. Ganzorig Consulting-ийн Ганзориг бизнес эрхлэх эрх зүйн үндэс, бизнэс эрхлэгчдийн цагаачлалын асуудал зэрэг сэдвээр яриж, маш олон хүмүүсийн асуултанд хариулав. Farmers Insurance Group-ийн Өлзийболд бизнесийн даатгал хэрэгтэй юу, ямар төрлүүд байдаг талаар илтгэв.

Би өөрөө "Интернет Маркетинг Хямд Үнээр" гэсэн гарчигтай бяцхан сургалт явуулсан бөгөөд энэ нь "Бизнес Вебсайттай Болох", "Онлайн Сурталчилгаа Хийх" гэсэн хоёр хэсэгтэй байв. Эхний хэсэгт бизнест вебсайт хэрэгтэй юу, хэрэгтэй бол хэрхэн домэйн нэрээ авах, вебсайт хийлгүүлэхдээ анхаарах зүйлс, сайтаа хаана байрлуулах, онлайн төлбөр хүлээн авах зэрэг сэдвээр ярьсан. Хоёр дахь хэсэгт вебсайтаа хэрхэн онлайн лавлах, хайлтуудад бүртгүүлэх, сайтын линк, бэннераа байрлуулах, Google Adwords гэж юу болох, бизнесээ онлайн сурталчлах үнэгүй ямар аргууд байна гэсэн сэдвүүд хөндөн ярив. Миний энэ яриандаа үзүүлсэн материалыг эндээс татан авна уу (анх PowerPoint файл байсан, одоо PDF руу шилжүүлсэн).

Мөн уг чуулганд Америкт дахь Монголын элчин сайдын яамнаас албаны төлөөлөгч хүрэлцэн ирсэн. Яамны 1-р нарийн бичгийн дарга, монгол-америкийн худалдаа хөгжлийн асуудлыг гардан хариуцдаг Х. Түмэнбаяр оролцсон юм. Тэрээр яамны зүгээс, мөн монголын засгын газрын зүгээс Америк дахь бизнес эрхлэгчдэд ямар дэмжлэг, тусламж үзүүлэх боломжтойг дурдаад, мөн монгол-америкийн эдийн засгийн өнөөгийн харилцааны талаар маш дэлгэрэнгүй тоо баримт танилцуулав. Нэг сонирхолтой тоо баримт гэвэл монголын эдийн засгийн нэлээд хэсэг нь гадаадад буй монголчуудын ар гэртээ явуулдаг мөнгөн (remittance) дээр тогтдог, сүүлийн үеийн тоогоор жилд $80,000,000 гэсэн байх (?). Мөн одоогийн барагцаагаар АНУ-д 20,000 гаруй монголчууд оршин сууж байна.

Чуулганы төгсгөлд Америкт бизнес эрхлэгч монголчуудын холбоо (нэр нь шийдэгдээгүй байгаа) үүсгэн байгуулах асуудлаар ярилцаж, холбооны дүрэм, гишүүний татварын талаар санал хураасан. Уг нь санал хураалтын үед байсан хүмүүс "Mongolian American Business Association" гэсэн нэрэн дээр олонхын санал авсан. Гэвч холбооны жинхэнэ гишүүд нь бүртгүүлсэн хойноо дахин санал хураалт хийж өөр нэр сонгож болзошгүй (жишээ нь, "Mongolian American Chamber of Commerce"). Мөн тухайн үед холбооны гишүүдийг санал өгөх эрхтэй, эрхгүй гэх мэтээр ангилалгүй, бүгд адилхан эрхтэй, адилхан хураамж төлнө гэж тогтсон. Одоогоор хураамжийн хэмжээ жилд $600, гэхдээ гишүүд бүртгүүлсэн хойноо дахин санал асуулт явуулж өөрчилж магадгүй. Миний хувийн бодлоор нэг их ашиг хөөдөггүй, зөвхөн үйл ажилаагааныхаа зардлыг нөхдөг Хамаг Монгол мэтийн мэдээллийн байгууллагад арай ахдах хураамж юм. Гэхдээ бид энэ холбооны үйл ажиллагаанд оролцох хүсэл их байна, мөн уг холбоог болон гишүүдийг мэдээллээр хангах, зар сурталчилгаанд нь туслах боломжтой.

Бичсэн М.Сувдмаа


Оруулсан: suvda - 04/24/200714 Сэтгэгдэл · 5264 Уншигдсан - Хэвлэх
Санал, сэтгэгдэл
thanks 04/24/2007
uulzalt seminar bolj oengorson talaar hamgiin turuund medeelj baigaad bash ikh bayartai baina. busad situud taniltsuulga, iltgel bureer zadalsan delgerengui taniltsuulga hiiheer zavgui yavaa gesen.

business ezemshigchid, erhlegchidiin holboond elsej hamtran ajillakh talaarh bodol chiny biyelegdene ee. tania sityg demjigchid baigaa, odoo ulam olnoor nemegdene. neg arga jishee bolgovol, bi huviinhaa zugees gehed tanai site deer banner tavikh 2-3 business olj oegye, uuntei sanal negdeh, chamaig demjikh humuus oldono, bidnii banneriin toelbor holboony fee-d huerne baikh aa smiley
-jagdag
Thanks! 04/24/2007
Admin Suvda-d bayarlalaa! Tovch bogood todorhoi medeelel baina.
aha ingesiim bii 04/26/2007
Jagdag guai end banner taviad mongo ol gej yavahaar (joke shu uurlavaa :-) uulzaltiinhaa alban esnii site-iig shinechleed update tavihgui dee. Hamgiin turuund tendees l update uzne dee geej bodool baisan talaar ongorson.

Medeellig shuurhai hurgesen Suvdaad bayarlajiinee. Membership fee jiliin $100 havitsaa sonsogdoh boluu gesen chini $600 baidag baishte. Uneheer changa sonsogdjiino. Hamgiin gol ni ter mongo tsuglaraad yund yaj zartsuulagdah yum bol? Holboond elseed bas business owners-iin huvid networking aside oor yamar benefits baina g.m. olon ??? garch baina.
-gegee
Holboo nereer Mongon deer ajillah 04/27/2007
Za yarshigaa, Washington Mongol Holboo, Chicago Mongol Holboo gee l ner bariad, ashgiin bus gee l Mongolchuudaa shuldag, mongon deer ajildag garuudiig duuriagaad ehlev uu???

Holboo nereer mongo olj baina gej sonsood l neg sanaa avav boltoi. Boliod ogoosei!! $600 dollar gedeg chin uneheer ikh mongo baina.
-Holboonii Mongo
Biznes erhlegch nar uur shuu 04/27/2007
Mungu tsugluulj baigaa bolgoniig muulj bolohgui, alivaa baiguullaga tusuvtei baij uil ajillagaagaa yavuulna shuudee. Uuriin mungiig gargaad olnii umnuus guij yavdag tiim hun haana baih ve, buyanii baigullaga bish, ajil heregch baigullaga shuudee.

Biznes erhlegch nar uur humuus gej bodoj baina, gishuud ni bugd ajil heregch, idevhtei humuus yum bol ene holboog zuvuur yavuulj, gishuuddee tustai baih bolno gej naidaj baina.
thanks 04/27/2007
nadad handaj, minii nereer shuumj zoevlomj bichij bui khuend bayarlalaa. ene shigee idevtei alivaa ajild oroltsoj yavaarai!

uulzaltad zoriulsan web bol uulzalt ekhlehed zoriulj manai zugees hiisen promotion. tsaashid holboo yaj ajillakh, hen herhen avch yavah ny songogdson 9 hunees ikh shaltgaalna. ted dor buree ajil huviarlan avch hoorondoo holbootoi ajillaj baigaa.

negent uulzaltad americad uil ajillagaa yavuuldag diilenkh webuud ochson bolokhoor, tuunchlen ted nadad helj amlaj baisan, odoo ch email irj baigaagaar ted maany uulzaltyn uer duen medeelliig hariutsaj baigaa yum.

neg khuen ekhleed tsaash ny oeoroo l medeeleed yavaad baikh onts sain huvilbar bish baikh. ene uurgiig nuruundaa uurchikh busad ulsuud baina, bichij baigaa gej naidaj baina. niilj ajlaya daa, ternees gants sanaachlagch minii ajil baisan bol bi oeoroo hiigeed yavaad l baina daa. odoo olon khunii khoedolmor bolsoon.

toelboriin huvyd ankhny toelboroo hiigeed jinhene gishuud bolson ulsuud dahin ergej heleltsej asuudlaa shiidej bolokh ny durmendee baigaa, bid ch hural deer tegej yarij togtson. hedii hemjeenii toelbor baikhyg jinhene gishuud ny shiidehees end tendees iluu dutuu duugaragsadyg ul sonsono. ta yamar neg contribution hiimeer baival orood ir, tegeed yariltsaya, gadnaas chuluu nuulgeed yavav dee!

moen neg ikh toelbor tsuglaad terniig ny idchikh yavdal garahgui ee. bisiness hiideg humuus oeorsdoo moneygaa hergen zartsuulakhaa medeh biz ee. ene bol zugeer guilga bish, handiv bish, ajil heregch ulsuudiin oeosdiinkhoo toeloo hiij baigaa alkham, hamtlag baikh yum aa.

nemj todruulakhad 100 small business owners negdlee gej uzekhed 60000 usd neg jildee tsuglakh ny. ene bol americad nom yosooroo ajil khoedolmor erheldeg gants hunuu l jiliin tsalin shueu dee! iim neg hunii orlogoos bolj ner huuree baasdah khuen lab odoo songogdson 9 khuen baikhgui gej bi huviinkhaa zugees zorigtoigoor helj chadna.

hamgiin gol ny toelbortoo moneydaa bish, hamtarch ajillaj chaddag, biye biyedee itgel uzuulj chaddag, itgeliig ny huleej chaddag bolokh asuudal ekhendee tavigdana. "social capital" geechiig bid bii bolgoj uusgeh yum aa :-). ta zoevoor oilgooroi!

herev dahin nad ruu, biden uruu handah heregtei bidnii dund orj ireed ajillasan shig ajillaj, yarisan shig yarij bolno. manai uud hediid ch neelttei.
-jagdag
Amjilt husie! 04/27/2007
Ene uil ajillagaag sanaachilj,zohion baiguulsan Jagdag,Amgaa nart amjilt husie! Yum hiideggui hun l shuumjilj baidag yum!
Ta buhend bayarlalaa!
-Tuvshee
hehe 04/28/2007
jagdag guai oroogdood jarwalzaj baih shiw,hehe
-Uyanga
asuult l tavisan shu dee 04/29/2007
Manaihan yum hiigeed gyalalzaad baidag ni saihan l daa, heden jiliin omnohiig bodvol suuliin ued Amerikiin Mongolchuud ih zohion baiguulaltad orj huviin business erhelj olon ahits devshil garch baigaa ni bugdiin nudend ilt baigaa. Ter bolgoniig sanaachlaad zohion baiguulaad yavdag humuusiig bol baharhaj hundelehees oor yah ve.

Harin manaihan neg yum hiigeed ehleheeree busdiin zugees tavisan asuult sanal ergelzee bolgoniig "shuumjlel" gesen label door negtgeed ta nar oorsdoo hiihgui baij bidnii ajliig shuumjillee, ta nart tegeh erh baihgui gej uurlaj utsaarlahdaa yunii turuund urital bolgodog.

Minii zugees Mongoliin business erhlegchdiin holboo huraldah tuhai anh sonsood bolomjtoi bol ochood irehiimsan gej bodoj baisaan. Sonirhoj anhaaral tavisandaa update haigaad ur dungiih ni talaar, hural tsuglaan ni yu bolson talaar sonsoh geed baigaa yum. Ternees zugeer hajuunaas harj suuchihaad iluu dutuu yum yariad shuumjleed baigaa ch yum bish. Hurald ochih sanaa biasan ch ochij amjaagui nad shig olon humuusiin huvid asuuh asuult, gaihah ergelzeh, lavlah zuil zondoo baigaa gedegt ergelzehgui baina.

Tuunii neg ni membership fee $600 gej togtoovol (medeej dahin heleltseh asuudal, final decision bish gedgiig medej baigaa) chuham ene mongiig tolood hariud ni gishuuneer elssen hund, businesst yamar ach holbogdol benefits baina ve? gedgiig l asuusan yum daa. Tuund hariult bolgood holboonii zugees iim iim ajil yavuulahaar anhan shatand tolovloj baigaa, mongoo tolood elssen humuust iim tiim benefits baina, bas ene mongiig yadaj l sar tutmiin newsletter ch yum uu gargahaar tolovloson baigaa, terend zartsuulahaas ehleed im tiim ajillagaand zartsuulna geed ayataihan tailbarlachihiin orond zugeer l ta nar elseegui bol duugai suuj bai geh mayagiin yum yaridgaa bolivol yasiim be. Shineer ajil hiij baigaa humuus yanz buriin asuult, shuumjleld ortono gedeg bol Mongol ch bai Amerik ch bai haa saigui baidag asuudal - teriigee uhamsarlaad yagaad ehleed humuust saihan tailbar hiij boldogguim bol?
-gegee
gegee-d 04/29/2007
minii oemno hariulsan hariult todorhoi bus bol nad ruu jagdag_e@yahoo.com, esvel 573/268-5312 utsaar handaj bolno.

unendee bi yag todorkhoi nertei, hayagtai khuend uulzlatyn talaar yamar ch medeelel oegokhod belen baina smiley

hurald ochij amjaagui humuus tegeed busad ulsuud medeelekhiig huleej suuhaas oeor arga odoo baikhgui ee. zav gargaj huraldsan uls odoo bas zavaa gargaj baigaad medeelel gargaj taraah baikh aa.

holboony talaar bol hariutssan uls ny oeorsdoo medeelne baikh aa, ner bukhii 9 khuen bii. hed heden webeer ner ny zarlagdsan baina lee. teselgui yarch baigaag tany oilgoj baina aa, gevch zokhion baiguulalt burtgeliin geed ajil asuudal bii. ter buegdiig alkham alkhamaar ny shiidej baigaa. zokhikh web, medeelliin heregsleer medeelel tarna aa.


thanks,
-jagdag
mongol huus mini ee 05/01/2007
О.Отгонсайханы луйврыг шүүх таслан зогсоолоо
2007.05.1 Өглөөний сонин

-Тэрээр талийгаач ахынхаа хөрөнгийг дээрэмдэхийн тулд нууц амраг, хүүхдийг нь ашиглаж, тэдэнд хувь хүртээхээр тохиролцсон байжээ-
УИХ-ын гишүүн агсан талийгаач О.Энхсайхан нас бараад жил ч болоогүй байхад төрсөн дүү О.Отгонсайхан нь талийгаачийн эхнэр хүүхэдтэй өмч хөрөнгийг нь булаацалдан, шүүх цагдаадаа тулсан нь олон хүний гайхширлыг төрүүлээд барахгүй Хөвсгөлчүүдийг нүүр хийх газаргүй болголоо…Эрт дээр үеэсээ л Монголчууд талийгаачийгаа хүндэтгэн, өв хөрөнгийг нь үр хүүхдэд нь залгамжлуулан, үйл хэргийг нь үргэлжлүүлж, талийгаачийнхаа нэрийг цэвэр авч явах ёстой гэдэг үзлээр хүмүүжсэн ард түмэн. Хэдий зах зээлийн нийгэмд хүний яс чанар муудлаа ч “талийгаачийнхаа ясыг өндөлзүүлэхгүй” гэдэг сайхан уламжлал, ёс зүй өнөөг хүртэл алдагдаагүй хэвээрээ л байгаа. Гэтэл О.Энхсайхан агсан нас бараад 49 хоноогүй байхад түүний төрсөн дүү О.Отгонсайхан үр хүүхэдтэй нь өв хөрөнгийг нь булаалдан, улмаар тэднийг нь ад үзэн, талийгаачийн гэр бүлийн хүнийхээ хамт үүсгэн байгуулсан компанийг нь ил, далд ямар ч аргаар хамаагүй авах гэж улайран зүтгэсэн нь өнөөдөр шүүх цагдаагаар шийдэгдлээ. Энэхүү мэдээ ах дүү төдийгүй Хөвсгөл нутаг, монгол түмний чихэнд хүрч, олны зэвүү дургүйцлийг төрүүлэх боллоо. Уг нь талийгаачийн дүү О.Отгонсайхан ахынхаа шарил дээр нулимсаа асгаруулан үг хэлж байхдаа “Үйл хэргийг нь үргэлжлүүлж, үр хүүхдийг нь халамжлан авч явах”-аа зүрх шимширтэл өгүүлж байсан нь саяхан даа саяхан. Түүний хэлсэн үг, унагасан нулимс хатаагүй, халуухнаараа байгаа гэж хэлж ч болохоор. Гэтэл… 2006 онд талийгаачийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг үргэлжлүүлэх нөхөн сонгууль үндсэндээ МАХН, АН хоёрын дунд өрнөсөн. Сонгууль ч ширүүн болсон. Энэ дунд хамгийн рейтинг өндөртэй байсан нь О.Отгонсайхан. Нэг ёсондоо монголын ард түмэн, Хөвсгөлчүүд талийгаачаа хүндэтгэдэг нөгөө л үхсэнээс үлдсэн нь гэж О.Отгонсайханыг дэмжсэн. Тэрээр ч ахынхаа үйл хэргийг үргэлжлүүлж авч явна, ард түмэндээ түшиг тулгаараа өгнө гээд 40 гаруй хувийн санал авчихаж л байсан нөхөр. Хөвсгөлчүүд уг нь түүнд итгэж байдгаа л барьсан. Гэтэл тэр ахынхаа үйл хэргийг нь ч залгамжилсангүй, харин ч ахынхаа нэрийг өнөөг хүртэл худалдан идэж байснаас хэн нэгнийг гийгүүлэи тэтгэж явсангүй. Талийгаачийн үүсгэн байгуулсан “Миний Монголын газар шороо” хөдөлгөөнийг нь хамтран зүтгэгчид нь авч явж, үйл хэргийг нь үргэлжлүүлж байгаа бол О.Отгонсайхан зөвхөн ахынхаа гэр бүлийн үүсгэн байгуулсан компаниуд болох “Зос трейд”, “Идэр холдинг”, “Хөвсгөл ХАА”зэрэг компаниудыг нь яаж өөрийн болгох санаагаа хэрэгжүүлэх хор найруулсаар өдий хүрчээ гэдэг Баянзүрх дүүргийн шүүхэд болсон шүүх хурлаас илт харагдаж байна. Гэвч тэр шүүхийн өмнө ялагдлаа. Монголд хэрэв шударга хууль үйлчилдэг л бол өөр ямар ч сонголт байхгүй гэдгийг мэдмээрсэн гэж халаглах хүмүүс ч олон байна. Магадгүй Монгол орны хоймор нутгийнхан түүнийг сонгоогүй нь ч зөв байж гэж бодож байгаа нь лавтай. Хэрвээ тэр гарч ирсэн бол өдийд Хөвсгөлчүүд нүүр хийх газаргүй болж түүний өмнөөс ичих байсан биз. Ахыгаа өнгөрөнгүүт өнчин дүү нарынхаа “хоол” руу томоос том түмпэн бариад дайрч байгаа хүн төр түшилцвэл юу ч хийж мэдэх л нөхөр байжээ гэдэг үг орой руу орж байна. Асуудлыг нэг ийм өнцгөөс харах нэгэн байхад бас “О.Отгонсайхан яагаад, ийм байдалд хүрсэн юм бол. Арай ч дээ. Уг нь талийгаач гишүүний ах дүүс зах зээл эхлэх үеэс л бүгд наймаа хийсэн. Под хийсэн хөрөнгөтэй, боломжийн гэр бүл дээ” гэх бодол түүнийг таньдаг мэддэг хүмүүсийн дунд одоог болтол таамаг болсоор яваа. Энэ бүхний учрыг тунгаавал талийгаач гишүүн 2004 оны сонгуульд ялалт байгуулахаасаа өмнө барилга байшин бариулж байна гээд нэг тэрбум орчим төгрөгний зээлтэй байсан юм байна. Тэрээр гишүүн болсноосоо хойш өрнийхөө нэлээд хувийг нь ч дарчихсан гэнэ. Гэтэл түүнийг талийгаач болсны дараа О.Отгонсайхан ахынхаа компанийг залгамжилж авч яваагаа түшиглэн нөхөн сонгуульд багагүй мөнгө зарсан ч тэр нь хаана нь ч хүрээгүй бөгөөд сүүлийн гурав дөрөв хоногт л гэхэд архины үйлдвэрийнх нь орлогыг өдөр өдөрт нь авч үйл ажиллагаандаа зарцуулдаг байж. Дээр нь тэрээр ялалт байгуулна гэдэгтээ дэндүү итгэсэн байсан болохоор ойр дотныхноосоо нийт тэрбум шахам төгрөг зээлж сонгуульдаа зарцуулсан ч энэ нь хаана нь ч хүрэлгүй нам зогссон аж. Хэдийгээр АН-аас О.Отгонсайханыг дэмжиж багагүй мөнгө гаргасан ч тэр мөнгийг нь хүн бүрт тав таван мянгаар тараагаад үр дүн гараагүй тул дараагийн сонгуульд санхүүжилтээ өөрөө даах үүргийг намаас нь өгсөн аж. Тиймээс тэрээр ахынхаа компанийг ямар нэгэн аргаар, бүр болохгүй бол дээрэмдээд ч болтугай авч ирэх 2008 оны сонгуулийн сурталчилгаандаа ашиглах санаатай ядаж байхад нь өнөөг хүртэл дарж чадаагүй өр шир нь түүнийг ийнхүү ичгүүргүй луйварчин болгоход хүргэсэн бололтой. Ямар сайндаа л тэр ичгүүр сонжуургүйгээр ахынхаа нууц амраг, нууц хүүхэд гэгчийг хүртэл гаргаж ирж өв залгамжлагчаар тодруулж байхав. Ёстой л аргаа барсан хүүхэд аавынхаа толгойг маажна гэгч л тэр биз. Бас болоогүй нууц амраг, нууц хүү хоёртой нийлж дээрмийн ажлаа хийгээд хувь хуваах тухай ч тохирчихсон байсан бололтой. Юутай О.Отгонсайхан гэгч энэ нөхөр ард түмэн, нутаг ус гээд талбай дээр Баасан эгчийг дагаж гүйгээд байдаг ч ардаа ийм л хударгагүй нөхөр байсныг Монгол Улсын шүүх нотоллоо
#1718
sain baina yy 05/05/2007
Sain baitsgaana yy?
Bi ene yavdaliig ihed demjij baigaagaa helmeer bainaa.. gehdee odoo minii bodit tuslaltsaa ch gej yu baihav /...Solongost baidag bolhoor shuudee... harin ene online business gedeg chine uneheer saihan sonsogdoj baina.. medeej holboo buhen buynii baiguullag esvel shuldag gazar bish!!! Ug n ter muulaad baigaa humuusiin l sain saihanii tuluu l yavdag baiguullaga baidag gej bi huvidaa boddog...
Minii bodloor ene sonin.mn nii medeenii door comment hiih n yamar ch ur ashiggui hamag mongol iinhoo medeenii door comment hiih n yostoi udurtuu hariugaa ugdug gej helj bolhoor bainaa.. yamar ch baisan ter yavdald uneheer ih bayarlaj yavdagaa ilerhiilehiin satsuu mun odoo daraa daraagiin uil ajillagaand tani herev tuslaltsaa mine hurch chadval uneheer sain baihsan... tegeed ta buhendee negen byatshaan medee medeelliig hurgej baihar huviasaa oroldoj bui negen zuilee bas durdchihaya.. http://youtube.com/zorigtuuguu URL hayagaar orj uzeerei.. humuusee dem demendee dees erchindee gej...
gegeen.com 10/04/2007
association uuseheer olon bolson bol tun sain hereg. deerh gegee-gees oor australia-s orj irj baigaa gegeeN bainaa. end mglchuud maani tsoohon, bas business hiichiheeruud ni buur tsoohon. harin yum hiih gej oroldood yavaa hed ni demjleg saitai, odoogoor gaigui l baina. ehnii eeljind Mglchuudiin holboo baiguulah geed bas l business-tei holildoh talaarh asuudal bosood suid baina shuu. tegsen chini ta hed bur business hiideguudiin holboo yariad yavj baigaa ni uneheer saikhan sanagdlaa. ta nar salbaraa aust-d baiguulya gevel, aust-n mglchuudad chiglesen uil ajillagaa yavuulya gevel odoogoor hun hurch amjaagui, tun neelttei zah zeel end baina shuu smiley sain saikhniig husev. Gegeen.com
-gegeen.com
sain uu zaluusaa 12/01/2007
ene site davgui yum aa smiley nadad taalagdlaa
-tugsuu
Манай сайтыг тэмдэглэх
Үндсэн хуудас болгох
Манай бэннерыг байрлуулах
Бидэнд хандив өргөх
Оюун Beauty Salon
Alexandria, VA. Гоо сайхны бүх үйлчилгээг мэргэжлийн түвшинд, хямд үнээр олгоно.
Dolgor Real Estate
Washington DC, VA, MD. Байшин зарах, худалдан авахад тусална.
Tsolmon Realty
VA, MD, DC-д хувийн ба бизнес байр авах, зарахад тусална.
Immigration Law Associates
Бүх төрлийн цагаачлалийн хуулийн анхан шатны үнэгүй зөвөлгөө. 25-н жилийн туршлагатай “AV” өргөмжлөлт цагаачлалийн хуулийн Фирмтэй танийг хамтран ажиллахыг урьж байна.
Brydon English Language Institute
Англи Хэлний нэр хүндтэй Институт Та бүхнийг урьж байна! 8381 Old Courthouse Road Suite 150 Vienna, Virginia 22182
ГОВЬ ХК
National Capital Legal Services
Хуульч Elizabeth Krukova 10-аас дээш жилийн туршлагатай. Цагаачлал (50 муж), гэр бүл, бизнэсийн хууль. Хуулийн өмнө таныг төлөөлнө!
Золзаяа Америк, Канадын Цагаачлалын Хуульчид
Америк Канадад оршин суух зөвшөөрөл, Спонсор байгууллага, Ажиллах эрх, бүх төрлийн виз (F1, H1B, B1, B2...e.g) авахад тусална!
Solex College
Chicago, Wheeling
Англи хэл, TOEFL сургалт. Виз солиx, жолооны vнэмлэх авахад туслана.
Solex College
Чикаго орчмын шилдэг коллеж, бүх төрлийн сургалт, виз, I-20 авах, статус солиход тусална!
MonTax Help
2007 оны орлогын татвар бодох, Тах ID авч өгөх, татварын бусад асуудалд туслана.
InLingua English Center
Washington DC
I-20 олгоно, виз солино, TOEFL, тєлбєр хямдралтай!
Herbalife
Та Зөв Хооллож Эрүүл Байхыг Хүсвэл?, Та богино хугацаанд турахыг хүсвэл..., Та үүгээрээ бизнэс хийхийг хүсвэл…, Ганаа